Монгол хэл сурч буй сурагчиддаа
2011-04-05
Эхэд хэлзүйн дасгал хийх

Ангилал: Гэрийн даалгавар



Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)
Ижийдээ очих замдаа гараарай. Орчлонгийн хамгийн гэрэл гэгээтэй зам бол ижийдээ очих зам юм шүү… (Дан. Нямаа) Нүүдэл суудал хийгээд нүүдэлчин монголчууд, нүүдэлчдийн амьдрах ухаан, аж онол, соёл сэтгэлгээ, аргалын гал, аргалчин ээжийн хүүхдүүд, аргал хорголын араншин, аргалын хаан – дошсон сарлагийн бухын дунгуй, гал манахуй, ээжийгээ санахуй, аргалд явсан ижий минь, та… гэх мэт үг, утгын нийлэмжээр түлхүүр үг, тулгуур ухагдахуун хийж, “Аргалчин ээжийн бичээч хөвгүүдийн” зохиож, нийтлүүлсэн хэд гурван задгай цагаан шүлэг, исээ - өгүүллэг, гүн ухааны бодрол эргэцүүлэл, исээ бодрол – нүүдэл, ийм тийм төрөгдлийг “эрих болгон хэлхэж”, “Аргалын цэнхэр галыг тойроод…” хэмээх нэг ерөнхий сэдэвт зангидан, эх бичвэр судлал, эхийн өгүүлбэрзүй, уран сайхны туурвилзүйн талаас нь нэгэн сонин “чуулбар” үүсгээд, судалбар (этюдь), задаргаа хийж үзвэл сонин санаа тайлбар, өвөрмөц “хольц” гаргаж болмоор санагдав. Энэ нь цаанаа нүүдэлчдийн амьдралын хэв шинж, гүн ухаан, туурвих ухаан, урансайхны мэдлэг, мэдээллийг бүтээхүйг нь олон замын уулзварт цогц байдлаар задлах шинжлэх гэсэн нэгэн зорилгыг агуулж байгаа билээ. 
  • Эхийг уншаад сэтгэгдлээ бичээрэй
  • Үгсийн аймгаар бүлэглэн бичих
  • Тулгуур, түлхүүр үгийг олж бичих
  • Төгс ба төгс бус өгүүлэхүүнийг олох      

Comments

Сурагчиддаа

Сүүлийн бичлэгүүд

. Цахим судалгаа
. Цахим хэрэглэгдэхүүн
. Эхэд задал хийх
. Эхэд хэлзүйн дасгал хийх
. Дүрслэх ур маягийг олж бичих
. Эхэд хэлзүйн дасгал хийх
. Дуурайн зохиох
. Төрийн дуулал
. цахим тест
. Зөвлөгөө
. Зөвлөгөө
. Зургийн цомог
. Д.Нацагдорж "Дөрвөн цаг"
. Зураг
. Дуу

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 4 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax