Монгол хэл сурч буй сурагчиддаа
2011-04-05
Цахим судалгаа
2011-04-05
Цахим хэрэглэгдэхүүн
2011-04-05
Эхэд задал хийх

Ангилал: Бие даалт


Дарамын БАТБАЯР : АМРАГИЙН ТЭнгэр
Тэр зун, зун зунаас илүү сайхан зун байсан сан. Манайхан айл хотлоороо Чулуут голын сэргэлэн дэнжид зусч байлаа. Айль:н маань бүсгүй Халиунаа эгч урьд хожид үзэгдэж харагдаагүй хачин сонин инээмсэглээд байхаар нь би өөрийн эрхгүй гайхан гөлөрчихсөн зогсож байлаа. Тэгсзн чинь Халиунаа эгч, -Яав? Юугаа хараад байгаа юм гээд дахиад л өнөө ер бусын инээмсэглэлээрээ инээмсэглэхэд нь би бас инээмсэглзн, -Та хүнд гижигдүүлчихсэн юм уу гэлээ. -Юун гижиг? Би хэнд ч гижигдүүлээгүй. Яаж байна? -Тэгээд, та яагаад зүв зүгээр байгаа хэрнээ инээгээд байгаа юм? -Аан! Ба...

2011-04-05
Эхэд хэлзүйн дасгал хийх

Ангилал: Гэрийн даалгавар



Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)
Ижийдээ очих замдаа гараарай. Орчлонгийн хамгийн гэрэл гэгээтэй зам бол ижийдээ очих зам юм шүү… (Дан. Нямаа) Нүүдэл суудал хийгээд нүүдэлчин монголчууд, нүүдэлчдийн амьдрах ухаан, аж онол, соёл сэтгэлгээ, аргалын гал, аргалчин ээжийн хүүхдүүд, аргал хорголын араншин, аргалын хаан – дошсон сарлагийн бухын дунгуй, гал манахуй, ээжийгээ санахуй, аргалд явсан ижий минь, та… гэх мэт үг, утгын нийлэмжээр түлхүүр үг, тулгуур ухагдахуун хийж, “Аргалчин ээжийн бичээч хөвгүүдийн” зохиож, нийтлүүлсэн хэд гурван задгай цагаан шүлэг, исээ - өгүүллэг, гүн ухааны бодрол ...

2011-04-05
Дүрслэх ур маягийг олж бичих

Ангилал: Гэрийн даалгавар

Д.Пүрэвдорж
 Хөх даалибан тэрлэг найраглал
Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулсыг даваад явсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм
Сарних тоосны нэгэн үзүүрт
Саруул нүдээ би чилээж
Санаа алдан сүүгээ өргөн
Сар шиг мэлтрэн гаднаа үлдсэн юм
Хөдөө нутгийн хөх алсад
Хөл хүнд шинэхэн бэр
Ардын хувьсгалт улаан цэргийн
Ар гэр болж үлдсэн юм
Говийн ганц хайлаас адил
Голт зүрхэндээ хайраа хадгалж
Тэнгэрийн хаяанд цэг шиг торойн
Тэр жил би нөхрөө үлдсэн юм
Хүний хүүд хай...

2011-04-05
Эхэд хэлзүйн дасгал хийх

Ангилал: цахим хэрэглэгдэхүүн



"Цас хүнд дурлажээ" өгүүллэг
Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.”Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо. Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж, өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв.Өөрийгөө улам бишрүүлж, улам алмай...

2011-04-05
Дуурайн зохиох

Ангилал: цахим хэрэглэгдэхүүн

Ц. Хулан "Ганцхан ээждээ унших шүлэг"
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та

Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч бо...


2011-04-05
Төрийн дуулал
2011-04-05
цахим тест
2011-04-05
Зөвлөгөө

Ангилал: Зөвлөмж


Өөрийгөө хэвийн жинд байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Жин нэмэгдэх, таргалах нь сүүлийн үед ихэд дэлгэрч байгаа нэг төрлийн эрүүл мэндийн асуудал буюу өвчлөл юм. Үүний шалтгаан нь маш энгийн бөгөөд хөдөлгөөн багатай суудлын амьдралын хэв маяг нь калори ихтэй хоол ундны хэрэглээтэй нэгдсэнээр үүсч байгаа юм. Бүсэлхийний хэмжээ Таны бүсэлхийний хэмжээ эрэгтэйчүүдийн хувьд 94 см, эмэгтэйчүүдийн хувьд 81см-ээс хэтэрсэн бол таны биеийн жин хэтрэх хандлагатай байна гэсэн үг. Эдгээр хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд мэдээж та биеийнхээ жинд анхаарал хандуулах шаардлагатай болсон байна гэсэн үг. Жин нэм...

Сурагчиддаа

Сүүлийн бичлэгүүд

. Цахим судалгаа
. Цахим хэрэглэгдэхүүн
. Эхэд задал хийх
. Эхэд хэлзүйн дасгал хийх
. Дүрслэх ур маягийг олж бичих
. Эхэд хэлзүйн дасгал хийх
. Дуурайн зохиох
. Төрийн дуулал
. цахим тест
. Зөвлөгөө
. Зөвлөгөө
. Зургийн цомог
. Д.Нацагдорж "Дөрвөн цаг"
. Зураг
. Дуу

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Хуудас: 1 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн