Монгол хэл сурч буй сурагчиддаа
2011-04-05
Дүрслэх ур маягийг олж бичих

Ангилал: Гэрийн даалгавар

Д.Пүрэвдорж
 Хөх даалибан тэрлэг найраглал
Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулсыг даваад явсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм
Сарних тоосны нэгэн үзүүрт
Саруул нүдээ би чилээж
Санаа алдан сүүгээ өргөн
Сар шиг мэлтрэн гаднаа үлдсэн юм
Хөдөө нутгийн хөх алсад
Хөл хүнд шинэхэн бэр
Ардын хувьсгалт улаан цэргийн
Ар гэр болж үлдсэн юм
Говийн ганц хайлаас адил
Голт зүрхэндээ хайраа хадгалж
Тэнгэрийн хаяанд цэг шиг торойн
Тэр жил би нөхрөө үлдсэн юм
Хүний хүүд хайртайн эрхээр
Хүлгийн тоос зүрхэндээ унагаж
Хүлээх хоногийн эхэн шөнийн
Хүйтэн дэрэнд хацраа хайрсан юм
Өрхний хошуу тэр шөнө
Өрөөсөн даль шиг тоононд хөдөрч
Хоймор буусан сарны туяа
Хоёр хуваасан толь шиг байсан юм
Халх голын дайны түгшүүр
Хамаг сэтгэлд дарамт болж
Алтан нарыг тэрхэн зуур
Алгаар хааж болохоор байсан юм
Амьдралын босго дөнгөж алхсан Арван найман насанд ингэж
Хаа холоос дарины хаяг Халуун зүрхэнд хаг хаясан юм
Эр нөхрөө дайнд үдсэн Эхнэр байхын учрыг хэлэх үү
Энгэр хумисан залуу цагийн
Эхний шөнийн уртыг хэлэх үү
Ороо морь шиг хулжсан нойронд
Орчлон холыг хугацан бодсоор
Өдөлж гүцээгүй цурам ухааны
Өчүүхэн жигүүр цуцаж билээ
Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явчсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулыг даваад явчсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явчсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явчсан юм

Comments

Сурагчиддаа

Сүүлийн бичлэгүүд

. Цахим судалгаа
. Цахим хэрэглэгдэхүүн
. Эхэд задал хийх
. Эхэд хэлзүйн дасгал хийх
. Дүрслэх ур маягийг олж бичих
. Эхэд хэлзүйн дасгал хийх
. Дуурайн зохиох
. Төрийн дуулал
. цахим тест
. Зөвлөгөө
. Зөвлөгөө
. Зургийн цомог
. Д.Нацагдорж "Дөрвөн цаг"
. Зураг
. Дуу

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 5 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax